ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь Монголын гамшгийн эрсдэлийн мэргэшсэн үнэлгээчдийн нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, “Монголын гамшгийн эрсдэлийн мэргэшсэн үнэлгээчдийн нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Баяржаргал нар гарын үсэг зурсан юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах харилцан мэдээлэл солилцох, шинэлэг технологийн инновацыг нэвтрүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )