Гамшгаас хамгаалах хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын сургалтаар үргэлжилж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах улсын 60 орчим байцаагч, ахлах байцаагч нар хамрагдаж байгаа юм.

Алба хаагчдад гамшгаас хамгаалах улсын хяналтын хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий стандарт,  зөрчлийн хэрэг үүсгэх, зөрчил шалган шийдвэрлэх нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний эрхзүйн орчин, шинэчлэл, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top