Шинжлэх ухааны Академи, Мандах их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Мандах их суруулийн захирал Г.Нанжид нар өнөөдөр /2022.03.23/ үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийн зорилго нь судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд ШУА болон МИС-ийн эрдмийн хамт олны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Мөн талууд харилцан өөрсдийн харьяа лабораториуд болон бусад судалгааны баазаа эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, ахисан түвшний суралцагчдын судалгааны ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд дараахь чиглэлээр ажиллахаар тусгажээ. Үүнд:
Талууд судалгааны ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалыг ашиглан мэргэжлийн түвшинд гүйцэтгэхдээ гадаад, дотоодын их сургуулийн эрдэмтэн профессор болон судалгааны байгууллагад ажиллаж буй судлаач, эрдэмтдийн оролцоог хангаж ажиллах.
Сэтгэгдэл ( 0 )