Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас "Шинэчлэгдэн батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн хэмжээнд удирдлага, арга зүйгээр хангах сургалт зохион байгуулж ажиллах” үүрэг чиглэл өгсний дагуу Нийслэлийн архивын газартай хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн багц сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Чингэлтэй дүүргийн 19 хороодын Засаг дарга, зохион байгуулагч, Засаг даргын эрхлэх хүрээний харьяа байгууллагын удирдлагууд, нэгжийн дарга, архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагч, нийт 101 байгууллагын 240 албан хаагчид оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )