Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах сургалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

 Засгийн газрын тогтоол 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан байдаг.

Түүнчлэн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажил зохион байгуулан жил бүр улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон юм.

Тэгвэл маргааш болох тус өдрийг угтан өнөөдөр (2022.03.23) Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж, тус яамны ажилтан, албан хаагчдад сургалт хийлээ.

Сургалт:

1. Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчин,

2. Газар хөдлөлтийн аюулын тухай ойлголт,

3. Монгол орны газар хөдлөлтийн эрсдэл,

4. Дэлхийн чичирхийллийн аюулын мужлал, томоохон газар хөдлөлтийн сургамж,

5. Монгол орны газар хөдлөлтийн идэвхжил, төлөв байдал,

6. Улаанбаатар орчмын бүс нутгийн хагарлын судалгаа, аюулын эрсдэл,7. Амжиж анхааруулах систем тухай ойлголт,

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top