ТӨРД ОЧСОН "Хөтөлийн цемент шохой" 61 сая ам.долларын ЗЭЭЛТЭЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжийн зээл хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байгаагаа мэдэгдсэн.

Эдгээр аж ахуй нэгжид “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэрийн асуудал багтаж байгаа ба өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох шийдвэр гарлаа.

Гэвч тус компани Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын зээл авсан. Уг зээлийг Худалдаа хөгжлийн банк болон гаднаас авсан зээлийн төлбөрт шилжүүлсэн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж мэдэгдсэн. Тус үйлдвэрийн цаашдын хувь заяаны асуудлыг Төрийн өмчийн хороо авч хэлэлцэх аж.

Уг үйлдвэрийн эрхийг төр өөртөө шилжүүлэн авснаар Хөгжлийн банкнаас зээлсэн 61 сая ам.долларын эргэн төлөлт хэрхэх нь тодорхойгүй болж байна.

Засгийн газраас 2016 оны наймдугаар сард байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар хийсэн шалгалтын тайланд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн асуудлыг дурдсан байна.

Ингэхдээ, төсөл амжилттай хэрэгжсэн боловч Улсын комисс хүлээж аваагүй байгаа. Худалдаа, Улаанбаатар хотын банкуудад өндөр дүнтэй зээлийн өрийн үлдэгдэлтэй. Санхүүгийн хүндрэл, ханшийн тэгшитгэлээс ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн. Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байгаа. Эргэлтийн хөрөнгө байхгүй байгаа зэргээс шалтгаалан зээлийн хугацааг 2 удаа сунгасан байна. 121 хоногийн хүүгийн хугацаа хэтрэлттэй гэж тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(99.230.64.174) 2022 оны 03 сарын 24

Их өртэй хүмүүс үхсэн болж жүжиглэдэг моод монголд гарсан шдээ,,, ха,ха

0  |  0
Ж(99.230.64.174) 2022 оны 03 сарын 24

Энэ их мөнгийг Элбэгдорж гадагш нь гаргасан бишүү,,, шалгаач,,,

0  |  0
(192.82.90.114) 2022 оны 03 сарын 23

ODOO SAIHAN IDEJ UUSAN YUM CHINI UGAASAA SUIRTSEN BOLHOOR HYATADDUUDAD UGNU TEGEEL ULGER DUUSAA BIZDEE ,5-R ANGIN HUUHED L BODNO NAAD X TEI BODLOGIIG CHINI

0  |  0
зочин (202.9.46.144) 2022 оны 03 сарын 23

Өрийг нь цахиагийн элбэгдоржоор төлүүл...........Дарханы төмөрлөгийн үйлдвэр ээ ав...........

0  |  1
43(64.119.27.63) 2022 оны 03 сарын 23

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ээ авмөар байнаа

1  |  0
Top