Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн Онцгой байдлын сургуулиас ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа.
Мөн “Миний мэдэх дуут дохио” эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм.
Түүнчлэн дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран ерөнхий боловсролын 147 дугаар сургуулийн багш, ажилтан албан хаагчид болон бага, дунд, ахлах бүлгийн 500 сурагчдад газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад чиглэсэн сургалт, дадлагыг хийлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )