ОБЕГ: Нэгдсэн өдөрлөгт 10 мянга гаруй иргэнийг хамруулав

2022 оны 03 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, мэдээлэл олон нийтэд олгох зорилгоор есөн дүүргийн нутаг дэвсгэрт нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.

 Өдөрлөгийн арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн нийт 202 алба хаагч, тусгай зориулалтын 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Алба хаагчид газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг 10120 гаруй иргэнд хүргэж, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top