“Монголын эцэг эхчүүд хөхөө болсон. Өндгөө гаргаад үүрэндээ орхиод нисдэг хөхөө шувуу шиг хүүхдээ төрүүлээд үл хайхарч байна” гэх утгатай яриа чихэнд сонсогдох нь тэр. Хөгшин аав ээжээрээ хүүхдээ харуулдаг, үр хүүхдээ өөрсдөө бус хэн нэгнээр өсгүүлдэг жишиг ужгирсаар байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ байдлыг зөвхөн залуусын буруу гэж чичлэх нь дэндүү гоомой хэрэг.
Яаж ч бодсон төрүүлсэн үрээ өөрөө өсгөх, нялх бага үед нь хамт байхыг эрмэлзэхгүй эх, эцэг хүн гэж хаа байхав. Харамсалтай нь Монголын нийгэм тэдэнд тийм боломж, тийм халамж харуулахгүй байгаа нь бодит үнэн. Айл гэрийн залуучууд нь л ажиллаж, ам бүлээ тэжээхгүй бол хоногийн хоол, хэрэглээний зээлээ хэн төлөх вэ. Хүүхэд гаргалаа гээд гэртээ амар тайван налайж суух боломж манай улсын ихэнх өрхөд байхгүй гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.
Байр орон сууц, машин тэрэгнээс эхлээд өмсөх хувцас, идэх хоол зэрэг наад захын хэрэглээний зардлаа хангахын тулд залууст хүүхдээ хараад гэртээ суух боломж үнэхээр хомс байна. Ийм нийгэмд амьдарч байгаа тэднийг үр хүүхдээ өөрсдөө харсангүй хэмээн зэмлэх нь хаашаа юм. Харин ч “Хөхөө”-гөөрөө дуудуулах дээрээ тулаад буй тэдэнд төр засаг бодлогын хэмжээнд дэмжлэг үзүүлбэл яасан юм бэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Mongolois oot gazar ach zeege harna gesen oilgolt bhgui. Mongol humuus 50 hureed l ovgon emgen bolood gertee suugaad ach zee hardag. Getel gadaad orond tiim nasnii humuus ajil hiiged zaluu shnaara bdg. Boon hair durlal boloid
Цалинтай ээжийн мөнгөө нэмэх хэрэгтэй байна. Хүн амаа нэмэх в, хүүхдийг 3 хүртэл насанд хүртэл гэрт нь өсгөхөд ээжид олгох мөнгөө нэмэх шаардлагатай байнаа.