Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож буй дэргэдэх хэлтэс албадын үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах үеэр “төрийн байгууллагууд иргэдийн санал бодлыг сонсох уулзалт зохион байгуулж, иргэдэд нэг цонхны үйлчилгээгээр зөвлөгөө, лавлагаа өгөх, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж буй эсэх, иргэдэд хэрхэн мэдээлэл өгч ажиллаж байгаа талаар болон өдөрт хэдэн иргэн үйлчлүүлж буй мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс асууж лавлаж ажиллалаа.
Энэ жил Нийслэлийн Чингэлтэй дүүргийн түүхт 30 жилийн ойн хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагаас 2022 оныг “Бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй шуурхай, нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, зохих төвшинд шийдвэрлэх зорилгоор Тусгаар тогтнолын талбайд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж ажиллаж байгаа юм.
Түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт давхардсан тоогоор 75 байгууллага хуваарийн дагуу ажиллаж, 3631 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 419 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, 3291 ширхэг гарын авлага брошюр тарааж ажиллалаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад хуваарийн дагуу ажиллаж байгаа тус өдөрлөг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )