Хүн ба шим мандал хөтөлбөрийн үндэсний хорооны хурал боллоо 

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

Тус хуралд БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны гишүүн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Байгалийн шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэддулам, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Газарзүйн танхимын багш, доктор Б.Даш, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Болорцэцэг, Байгаль хамгааллын судалгаа хөгжлийн төв НҮТББ-ын Ерөнхийлөгч, доктор, профессор, Байгаль орчны гавьяат ажилтан А.Намхай, ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн монголын үндэсний хорооны нарийн бичгийн дарга, БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.Болдбаатар нар оролцлоонар оролцлоо. 

Хурлаар 2020-2021 онд ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн баталлаа.

Тус хөтөлбөр нь шим мандлын нөөц газруудаараа дамжуулан аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм – эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой юм.

Мөн үндэсний төдийгүй дэлхийн, бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг байна.

2021 оны байдлаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 131 орны 727 тусгай хамгаалалттай газар, хил дамнасан байдлаар 22 газар, Монгол улсаас 7 газар бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top