УИХ-ын өнөөдрийн /2022.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо·Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн барьсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ийм нарийн чухал хуулийн төсөл орж ирж байгааг дэмжиж байна. Энэ хуулийн төсөлд хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоох гэдэг заалт орж ирж байна. Үүнийг яаж тогтоох юм. Ер нь манайх хохиролд механик хандаж ирсэн. Ихэвчлэн эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг тооцож ирсэн. Харин сэтгэл санааны хохирлыг тооцож ирээгүй. Нэг нь сэтгэц, нөгөө нь сэтгэл санааны хохирол гэж орж ирж байна. Энэ хоёрын ялгааг хэрхэн тусгаж байна вэ. Дээр нь, боловсон хүчний бэлтгэл хэр байна. Төлбөрийн асуудал хөндөгдөнө. Энэ асуудлыг хэрхэн шийдэгдэхээр тусгав" гэв.
Үүнд, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Бидний сүүлийн 30 жилд эрх зүйн хөгжлийнхөө хүрээнд хийж чадаагүй асуудал бол сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлдэг аргачлал юм. Хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой үнэлгээ байдаггүй. Эрх зүйн хөгжлийн хувьд хоцорч яваа юм. Хүний нөөцийн асуудал байна. Шүүх шинжилгээний байгууллага бол цэвэр шинжлэх ухааны байгууллага. Харьцангуй хараат бус, бие даасан байдалтай ажиллах нөхцөл байдлыг нь хангаж өгөх үүднээс хуульд өөрчлөлт оруулсан. Шүүх шинжилгээний шинжээч бэлдэх анги төгсөлтөө хийгээд удаж байна. Дотооддоо ингэж боловсон хүчнээ бэлтгэж байна. Гадаадад шинжээч эмч нараа сургаж байна" гэлээ.
Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Энэ бол эргээд Үндсэн хуулийн асуудал болно. Хүн зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх ёстой. Төр баталгааг нь хангах ёстой юм. Гэтэл өнөөдөр хүн гэмт хэргийн улмаас амь насаа алдахад ар гэрт нь оршуулгын зардлыг нь л өгдөг. Энэ нь хууль эрх зүйн тодорхойгүй орчинтой ч холбоотой. Нөгөө талаараа шүүх зүгээр суугаагүй. Тодорхой жишиг тогтоож байгаа жишээ ч бий. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдлаа гэхэд 10-15 сая төгрөг олгох шийдвэрийг гаргасан тохиолдол ч бий.Тэр Зам тээврийн хөгжлийн яаманд хүний амь нас хохирсон. Тэр амиа алдсан этгээдийн ар гэрт зөвхөн сэтгэл санааны болон тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой асуудалд 500 сая төгрөг гаргасан жишээ байна" хэмээн нэмэлт тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 6 )
Za zailaa naachini Man-i bish nym baatar holbootoi hezeech ilrehgui lalaruud
Энэ Сарангрэл чавгацын нүүр ам аймаар болсон бна лээ ш дээ ботокс филлер нь ихдээд ярьж чадахгүй болсон бна лээ ха ха
Амиа алдсан этгээд-энэ мууцог гэгч этгээдээс шорон ханхалж байна?
Төрд ажиллаж бгаад Ажлынхаа төлөө Алагдсан Албантушаалтныг” Этгээд ”гэж тодорхойлох нь яав ч буруу !!! Тодорхойлогч ТнБД гээд бгаа нь Робот биш биздээ??
Yarij baigaa Baagii ug ni uuruu bodmoor l yum. Ustun ni yum ch shig mungu ugsun ni buruu ch yum shig esvel taliigaachid ih durgui baigaa nuhur bololtoi. Turiin iim undur alban tushaal hashij baij hedii albanii ug hellegch gelee ugiin songoltondoo mash muu tobarish bololtoi... \n
амиа алдсан этгээд гэж бичих нь зөвүү амиа алдсан иргэн гэж бичдэггүй юмуу эвгүй уншигдаад бх юм хохирогч биздээ