Энэ хэд улам л солиорч байна. Улс оронд нь тулгамдсан асуудал зөндөө байна. Тэр чихэрлэг ундаа ярьж байхаар барилгынхаа материалыг яаж оруулах вэ, улс орноо хүнсээр тасалдуулахгүй байх том асуудал хоолойд тулж байна.
УИХ-ын 11 гишүүн чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор “Онцгой албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ.
Хуулийн төсөлд чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэхээр тусгасан бөгөөд ингэснээр үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэнэ гэж үзжээ. Одоо яах вэ, хил гааль нь хаалттай гадаад харилцаагаа ч зохицуулж чадахгүй байж юу ярина вэ.
Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд дөрвөн хувь байсан бол 2017 онд 28 хувь болж долоо дахин нэмэгдсэн байна гэжээ. Үнээс үзэхэд үнэхээр хийх ажлаа ч олохгүй, хийх зүйлгүй амьдарч байгааг л харж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )