Нийслэлийн Чингэлтэй дүүрэг болон ОХУ-ын Россотрудничество агентлаг хооронд боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах санамж бичиг үзэглэх аж.
Тус дүүргийн Ерөнхий боловсролын 72 болон 17 дугаар сургуулиуд дээр Улаанбаатар дахь Русский Дом Орос хэлний удаах төвүүдээ нээх ёслолын арга хэмжээ болж байна.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд төлөвлөгдөж байсан ч цар тахлын тархалтын улмаас хойшлоод байсан энэхүү ажил ийнхүү өнөөдөр биелэлээ олох нь ээ.
Орос хэлний төвүүд байгуулж буй Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийг тухайн үед Монгол Улсын Батлан Хамгаалахын сайдын зөвлөх байсан, эдүгээ БХЭШХ-ийн захирал, техникийн шинжлэх ухааны доктор, хурандаа Б.Эрдэнэбат, ЧД-ийн Цэргийн штабын даргын албыг хашиж байсан, хурандаа Ж.Даваарагчаа нарын санаачилгаар Зөвлөлтийн сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын Баатар Владимир Александрович Жанибековын нэрэмжит болгохоор, мөн 17 дугаар сургуулийг Зөвлөлтийн морин цэргийн гарамгай жанжин, Анатолий Павлович Будёныйн нэрээр нэрлэхээр Монгол, Оросын талууд тохиролцон бэлтгэл ажлуудыг хангажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Зайлаа
Баяр хүргьё