Аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

“Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

  • “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хангах хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ) Тусгай сан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч “Монгол улсад аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд аюултай хог хаягдлын шинжилгээний болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах” төслийг 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
  • Өнөөдөр Байгаль орчин, аялыл жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
  • Төсөл хэрэгжсэнээр, аюултай хог хаягдлын төрөл, устгах, боловсруулах технологийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улс дахь аюултай хог хаягдлын менежментийг тодорхойлох, Олон улсын стандартыг судлаж нутагшуулах, мөн Базелийн / Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих/ конвенцийн хэрэгжилт хангагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top