ОХУ, Монгол Улс, Казахстан хоорондын хуурай замын хилийн хориог цуцалсан талаар ОХУ-ын Онцгой байдлын штабаас мэдээллээ.
Ингэснээр гуравдугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улс болон Казахстаны иргэд ОХУ руу хуурай замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэн орох, ОХУ-ын иргэд эдгээр хоёр улс руу гарах эрх нээгдэх юм.
Хилийн хорио энэ сарын 30-нд Москвагийн цагаар 00 цаг 00 минутаас эхлэн цуцлагдана.
ОХУ энэ хориог нутаг дэвсгэрт нь коронавирусний халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархахаас урьдчилан сэргийлж тавьсан байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )