Сангийн сайд НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра болон НҮБ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар НҮБ-ын зүгээс 2023-2027 он хүртэл баримтлах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичгийг танилцуулсан бөгөөд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудын индикаторыг хэрхэн сайжруулах, тус үйл ажиллагаатай холбоотойгоор стратеги боловсруулах, холбогдох байгууллагуудад танилцуулах талаар ярилцлаа.

Мөн түүнчлэн, НҮБ нь ойрын хугацаанд Монгол Улстай хамтран “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо”-г байгуулах талаар санал солилцсон бөгөөд тус үндэсний хөгжлийн бодлогыг боловсруулснаар төсвийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тогтвортой хөгжлийн зорилтуудтай сайтар уялдуулах, түүнд чиглэсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах замаар тогтвортой хөгжлийн зорилтуудтай хүрэх явцыг хурдасгах боломж бүрдэх юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.208) 2022 оны 03 сарын 25

ЗзззМАН Оросоос санхүүжилт авдаг уу? сонгуульд оросуудаас туслалцаа авч луйвар хийдэг үү? МАН ын засаг оросуудад доллар зарж рубль ихээр авсан уу? Дайн эхлэхтэй зэрэгцээд албаар хийн хоолойн гэрээг МАН зурсан уу? Одоо албаар хойд хилээ нээсэн үү? Оросын троллуудыг МАН албаар огт анхаардаггүй юу? Оросын гар хөлүүд монголчуудыг хужаа барууныг баримтлагч гм нэр хочоор хагалан бутаргаж байдаг уу? Оросын тал Монголын хөгжлийг санаатайгаар гацааж байдаг уу? МАН Оросын талыг хатуу баримтлагч улс төрийн хүчин хэвээр үү? Оросоос айгаад засаг баригчид Хүүк Зандка Оюук эднар Украинтай эв санаа 1тэ

0  |  0
Top