Б.Бямбасайхан: Дижитал шилжилт түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

“Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого” хэлэлцүүлэг өрнөв. 

“Шунхлай” группийн “Цахим хот” төслийн зөвлөх Б.Бямбасайхан:

-Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн ухаалаг систем нэн чухал. Хүн амын хувьд Улаанбаатар хоттой ойролцоо 110 хот байна. Эдгээр хот бүгд түгжрэлийн асуудалтай. Олон хот түгжрэл бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дотор их өгөгдөлд суурилсан цахим системийг нэвтрүүлж буй юм. Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй. Дижитал шилжилт хийж байж төслүүд үр дүнтэй болох юм.  Түүнчлэн судалгаа, төлөвлөгөө маш их бий. Үүнийг түргэтгэхийн тулд хувийн хэвшлийн салбарын дэмжлэгийг авах хэрэгтэй. Хотын хөгжил, түгжрэлийг бууруулах тал дээр хувийн хэвшлийнхэн оролцох эрх нь нээгдсэн гэдгийг Хотын дарга түрүүн хэлсэн. Энэ бол дэвшил.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгамддаг байсан. Харин хот хөрөнгө босгох болсноор тэрхүү хүндрэлийг хамтдаа давах боломжтой болж байна.  “Цахим хот” төслийн тухайд их өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэрийг гаргахад туслах зорилго бүхий төсөл юм. Жишээ нь, хотын төв рүү ороход татвар нэмэх нь зөв үү, буруу юу гэдгийг ухаалаг удирдлагын системээр шийддэг байх учиртай юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.120) 2022 оны 03 сарын 30

Зөв ажил хийж байгаа залуу байна. Зоригтой төслөө дуусгаарай.

1  |  0
Зочин(203.91.115.53) 2022 оны 03 сарын 28

Цахим шилжилт яахав. Бямбасайхаан, чамайг гараад ирсэнд чиний төлөө баяртай байна.

0  |  0
Зочин(103.26.195.62) 2022 оны 03 сарын 28

Шоронд байсан дурсамжаа бич

0  |  0
Зочин(122.201.24.40) 2022 оны 03 сарын 28

Энэ хулгайч ямар том сэдэв ярьчихсан явж байх юм бэ ? Монгол улс хөлөөрөө толгой хийж байна даа...

1  |  0
Үнэн(139.5.217.207) 2022 оны 03 сарын 28

Авилгачдыг шоронд хйгээд байхад гараад л ирж байгаа биз дээ. Сул дорой төр засаг авилгалчдаа дийлэхгүй нь дээ.

1  |  0
sadf(142.186.17.47) 2022 оны 03 сарын 28

ulsaasaa urvagch shorongiin hulgaich uhej dald orooroi muu hujaa gulug min

0  |  0
Top