20 тонны контейнертэй хувцас иргэдэд тарааж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Үүнтэй холбогдуулан тус ажлыг зохион байгуулж буй "Монголын бөөгийн гэр музей" ТББ-ын үүсгэн байгуулагч Т.Ангараас зарим зүйлийг тодрууллаа.
-Яагаад хувцас тараах болсон бэ?
-Манай төрийн бус байгууллагын хамт олон таван жилийн өмнөөс хувцас тараах хандивын ажил хийж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай байсан учраас олон хүн нэг дор цуглуулж болохгүй гээд хувцас тарааж чадахгүй байсан юм. Тиймээс гурван жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн хувцсаа “Буянт дэнжийн мянга” төрийн бус байгууллагатай хамтраад өнөөдөр тараахаар шийдсэн. Гэтэл зорилтот бүлгийн бус хүмүүс ирж, маш олон хүн цугласан учир бид ажлаа зогсооход хүрлээ.
Цахим сүлжээнд бидний энэ хандивын ажлыг Японоос ирсэн хандивын хувцас гэх мэтээр ойлгуулж, улс төржүүлээд байна. Бидэнд ямар ч улс төрийн холбоо байхгүй. Зүгээр л цагаан сэтгэлээр өөрсдийнхөө хийдэг байсан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа хүмүүс.
Гурван жилийн хугацаанд цуглуулсан хувцаснуудыг 35 залуус гурван өдрийн турш ялгасан. Улмаар өнөөдөр авто угаалгын газар түрээслэж, "Дэнжийн мянга"-ын ядарсан иргэдэд хүртээмжтэйгээр өгөхөөр төлөвлөсөн юм. 300 гаруй хүнд тараах байсан ч зорилтот бүлгийн бус маш олон хүн ирж, 1000 гаруй хүн цугларсан. Ирсэн хүмүүсийн дийлэнх нь комиссын хувцас худалдаалдаг наймаачид болон залуучууд байсан учир хувцас тараах боломжгүй болсон.
-Эдгээр хувцсаа гурван жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн гэж хэллээ. Хаанаас, яаж цуглуулсан юм бэ, Японы комиссын хувцас уу?
-Найзууд болон танилын хүрээгээ ашиглан олон газраас цуглуулсан. Гэхдээ Япон комиссын бараа илүү их байгаа болохоор Японоос ирсэн тусламжийн хувцас гэж хүмүүс ойлгоод байна.
"Олны хүч оломгүй далай" гэгчээр маш олон хүн гурван жилийн хугацаанд ажиллаж байж, 20 тонн хувцас цуглуулсан. Энэ хэвээр удаан байлгавал муухай болчих учраас энэ жилдээ багтааж тараах гэсэн юм. Гэтэл улс төртэй холбоод байна. Бид зүгээр л сайн үйлсийн аян зохион байгуулж, "Өр бага үйлдэж, өглөг их үйлд" гэсэн уриан дор энэ жил нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа юм.
-Тэгэхээр хувцаснуудаа тараагаагүй юм байна. Дахин нэгдсэн байдлаар тараах гэвэл дахиад л бөөгнөрөл үүсэж, зорилтот бүлгийн хүмүүст хүрэх эсэх нь эргэлзээтэй болно. Энэ ажлаа цаашид яаж зохион байгуулах гэж байгаа вэ?
-Дахиж ийм байдлаар тараах боломжгүй учраас дүүрэг, хороодод хуваарилж өгөөд хороодын ажилчид нь зорилтот бүлгийн хүмүүст өөрсдөө тараахаар болсон.
Зарим хүмүүс биднийг хуучин хувцас тараалаа гэж шүүмжилсэн. Яг үнэндээ гэр хороололд хуучин хувцас хамгийн их хэрэгтэй байдаг. Ядаж л нүүрс, түлээ зөөхдөө өмсөнө шүү дээ. Нийгэмд сайн сайхныг авч ирэхэд хувь нэмрээ оруулж, хүмүүст туслахад бидний хийж чадах ганц зүйл нь хувцас тараах байдаг юм.
Сэтгэгдэл ( 8 )
ydarsan ulsuudad buyn bolood yvj baigaa hvmvs baychuud engej tuslaj uzsiimu amjilt
hvniig harluulj doromjilohdoo mergejliin ulsuud ymaa ene zaluus bainga ingej il dald tuslaj yvdag medeh neg n mednee
Санйн санааны үзүүрт тос гэдэг дээ амжилт хүсьё
Тонн тонноор хүний хуучин хог авчирч байхдаа ичдэггүй \n тэнэг новш гэр хороололд өмсхөд хэрэгтэй ч гэх шиг хуучин хувцас тарааж буян үйлдээ юу малаа ....
ИЙМ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙГААСАЙ ТАНЫ САЙХАН СЭТГЭЛИЙН ҮЗҮҮРТ ШАР ТОС ГЭЖ САЙХАН ҮГ БАЙДАГ ДАА ТҮҮНШИГ АЗ ЖАРГАЛ БЯЛХАЖ ЯВААРАЙ
Covidoor ungursun humuusiin hayagdal yaduu ornuudad ochij shingej bna geed barimtat kino garaad bsan dureeree mgld boldog bna sh te. Huvtas baigald hayah mash hortoi. Tom ulsuud yaduu oronruu ingej yavuuldag. Zarim yaduuchuud tulsh bolgoj heregledeg gesen. Tegeed tavilangaa dagaad avaad edleed bj dee.
Jujig toglochoh yumaa ed nar chin tom jeep mashin unachihaad humuusiin gazriig deerem hiideg garuud bizde. Eej shigee huniig haraaj zuhej avgai zan gargaj bhig n harj blaa. Ugaasaa sain uils nereer enh zambraagui bdal uusgej humuusiin anhaaral tatah gd ydchih yumaa
sain bn