Н.Наранбаатар: Манай аймгийн хоёр боомт 30 жил болоход хөгжиж, дэвжсэн зүйл цөөн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28


Ирэх сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монголын Эдийн засгийн чуулганыг угтан Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2022.03.28/ “Боомтын сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар оролцож, Өмнөговь аймаг дахь боомтуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай аймаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол бүс нутаг. Гашуунсухайтын боомтоор нүүрс, зэсийн экспорт хийж байна. Шивээхүрэнгийн боомтоор мөн экспорт хийж байна. Өмнөговь аймаг Монгол Улсын нүүрсний экспортын 90 гаруй хувийг, зэсийн экспортын 50 гаруй хувийг энэ хоёр боомтоор хийж байна. Хоёр боомт 1992 онд байгуулагдсан. 30 жил болоход манай аймгийн хоёр боомт хөгжиж, дэвжиж, бүтээн байгуулалт хийгдсэн зүйл их цөөхөн. 30 жил болж байгаа боомт гэхэд дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хувьд маш сул дорой, хүндрэлтэй байдалтай байгаа.

Өнгөрсөн оны тавдугаар  сард Ерөнхий сайд, Сангийн сайд, Боомтын үндэсний зөвлөлийн дарга нартай хамт Гашуунсухайтын боомт  дээр ажилласан. Ковидын нөхцөл байдлын үед экспортыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар газар дээр нь очиж танилцуулсан.

Тэр үед бид ярилцаж байгаад, Ковидын эсрэг хуульд Боомт дээр бүрэн эрхт захиргаа ажиллуулна гэсэн  заалт оруулж батлуулсан юм. Бүрэн эрхт захиргаа ямар үүрэгтэй вэ гэхээр боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд болон аймаг, орон нутгийн Онцгой комисс бусад хувийн хэвшлийн үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангаж, уялдаа холбоог нь сайжруулснаар экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Ковидын хууль энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгагдсан. Энэ хууль хэрэгжиж дуусахаар Бүрэн эрхт захиргааны бүрэн эрх байхгүй болчих учраас өнгөрсөн оны 10 дугаар сард УИХ-ын даргын захирамж гараад, миний бие ахлаад, хилийн боомттой аймгуудаас сонгогдсон гишүүд оролцоод, боомтын эрх зүйн байдлыг судалж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдсан. Бид тодорхой хугацаанд судалгаа хийгээд, Хилийн тухай хуульд өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрчлөлт оруулсан. Цаашдаа Монгол Улсын хилийн боомтууд дээр Боомтын захиргаа байгуулагдаж ажиллана гэдэг заалт оруулсан.

Боомтын захиргаа гэдэг байгууллага нь боомтын төлөвлөлт, тохижилт үйлчилгээг хийдэг, тэнд байгаа бүтээн байгуулалтыг хариуцдаг байхаар хуульд тусгагдсан. Ковидын хуулийн үйлчлэл дуусахаар, Хилийн тухай хуулийн хүрээнд Боомтын захиргаа байгуулагдаад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдээд байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(203.98.77.84) 2022 оны 03 сарын 28

ta olin jil aimagin targa hiihdee sainruulahgui yaasan yum be odoo bitgii olon yum yar

0  |  0
зочин(192.82.67.203) 2022 оны 03 сарын 28

ӨӨРИЙГӨӨ БАС ЮУ ГЭХ ҮҮ ?

0  |  0
идэш(64.119.22.211) 2022 оны 03 сарын 28

энэ 10 гаруй жил ширээ сандал бөглөж суучихаад юу ярьж балайраад байгаа новш вэ? өөртэйгээ холбоотой гэж боддоггүй тэнэг мал уу?

0  |  0
Top