Монгол Улсын шинжлэх ухааны академи, “UBS” телевиз хамтран ажиллах санамж бичиг байгуулж ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, “UBS” телевизийн ерөнхий редактор Б.Сайнбаяр нар үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь ШУА болон хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээл, инновациийг түгээн дэлгэрүүлэхэд UBS телевиз дэмжин ажиллаж, шинжлэх ухааны салбарын ач холбогдлыг олон нийтэд таниулан мэдүүлж, шинжлэх ухаан, технологийн тухайн жилд олсон ололт амжилтыг бүх нийтэд сурталчлан түгээх, бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох, хүүхэд, залуучуудыг бага наснаас нь шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог болгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Дараах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагаанд тусгажээ. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )