Агаарын бохирдлын тоосонцрын ангилал

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

 

Агаарт хөөрсөн тоосонцрууд нь олон төрлийн тоосонцрын эх үүсвэрээс үүссэн органик болон органик бус бодисуудын холимог юм. Лабораторийн болон Нарийн туршилтгүйгээр тоосонцруудын бүтцийг нарийн ялгах нь боломжгүй буюу өрөөр хэлбэл тоосонцрын шинж тэмдэг, нөлөөлөл, найрлагыг тогтоох боломжгүй юм. Хүн амын түвшний тоосонцрын бохирдлын нөлөөлөл нь нарийвчилсан тооцоогүй таамаглал бөгөөд нөлөөллийн ерөнхийлсөн таамаглал юм.

Тоосонцор: Тоосонцрууд  нь тэдгээрийн хэмжээ буюу диаметрээр ангилагдаж микрометр (μm) гэсэн хэмжигдэхүүнээр хэмжигдэнэ. Францад Агаарын чанарын мониторинг төхөөрөмжөөр тогтмол хэмжсэн тоосонцрын диаметр нь 10 μm байсан бөгөөд үүнийг PM10 гэж тэмдэглэн бүдүүн ширхэгт тоосонцор гэж нэрлэсэн. Нарийн ширхэгт тоосонцор гэдэгт 2.5 μm-ээс бага хэмжээтэйг нэрлэх бөгөөд PM2.5 гэж тэмдэглэнэ. Сүүлийн жилүүдэд тоосонцрыг илүү нарийн түвшинд хэмжиж байгаа бөгөөд 0.1 μm хэмжээтэй тоосонцрыг “хэт нарийн тоосонцор” (ultrafine particles), “нано тоосонцор” (nanoparticles) гэх зэргээр нэрлэх санал дэвшүүлж байна.

Тоосонцрын  хэмжээнүүд нь гуурсан хоолойн систем болон биед нэвтрэх чадамжийн суурь үзүүлэлт юм. Ерөнхийдөө, PM2.5 болон түүнээс жижиг хэмжээтэй тоосонцрууд нь уушгины гүнд болон уушигны цулцанд нэвтэрч чаддаг бол 0.1 μm хэмжээтэй тоосонцрууд нь уушгины цулцангийн хялгасан мембранд нэвтэрч агаарыг цусны урсгалаас тусгаарлана. Хүний биеийн бодит байдал дээр энэхүү үйл явц нь бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар тухайн үед бүрэн мэдэгддэггүй, аажимдаа хүний биед хортой нөлөөлөл үзүүлнэ. Тоосонцрын энэхүү нөлөөллийн үйл явцын тухай ихэнх мэдээлэл нь математик загварчлал болон амьтан дээр хийсэн туршилтууд дээр үндэслэгдсэн байдаг.

Эх сурвалж: https://www.encyclopedie-environnement.org/en/health/airborne-particulate-health-effects/

Мэдээллийг бэлтгэсэн: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн Физик газарзүй, Орчин судлалын салбар /ЭШДА, докторант Э.Одбаатар/ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top