Монгол улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын эхний үе шат болон хэрэгжих “Хөгжлийн бодлого-2030” бодлогын баримт бичиг боловсруулахтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн “Шинэ үе шинэ сэргэлт” хөгжлийн форумыг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн залуучуудын дунд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. Мөн дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Отгонбаатар дүүргээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын талаар танилцууллаа. Форумаас гарсан залуучуудын саналыг Чингэлтэй дүүргийн удирдлагууд болон холбогдох төр захиргааны байгууллагууд уламжилж, бодит ажил бодлого болгон ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )