Л.Энх-Амгалан: Эрэлттэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоо бүрдүүлнэ

2022 оны 03 сарын 28

Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ БА АЖИЛ ОЛГОГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА”  зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, дотоодын шилдэг 60 ААН, байгууллага оролцож, хүний нөөцийн тулгамдсан асуудлуудаа ярилцлаа.

Монгол Улсад Мэргэжлийн сургалтын байгууллага болох МСҮТ, Коллежид 185 мэргэжлээр 42594 оюутан суралцдаг гэсэн статистик байна. Гэвч төгсөгчдийн 60% ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй, ажлын байргүй байна. Иймээс ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулахад ажил олгогчдоос санал авч байх нь чухал байгааг зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Л.Энх-Амгалан сайд онцоллоо.

Мэргэжлийн боловсрол, сургалтад төр, хувийн хэвшлийн түншлэл, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогчдод хэрэгцээтэй ур чадвартай, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлж хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах, өсөн нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэл шаардлагатай. Энэ ч үүднээс Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц гарна гэсэн хүлээлт ажил олгогч нарт байна.

Зөвлөлдөх уулзалтаас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг чадавхжуулах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах бодит үр дүнд хүргэх томоохон бодлого, санал, дүгнэлт гарах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэддорж(124.158.70.99) 2022 оны 03 сарын 28

Энх-Амгалаан чи ер нь зөв л яваад байна шүү. Томоохон дорвитой үйлдвэр ганцханыг байгуулахад бүгд дагаад үйлчилгээ,туслах материалын,эд ангийн үйлдвэрүүд онцын их хөрөнгө шаардахгүйгээр толгой үйлдвэрийнхээ хавсрага хэлбэрээр амь зуучих магадлалтайгэж боддог.Бид одоогоор даруухан бага зардлаар ”хоёр давхар”баръя гэсээр байгаад нэг хийх ажлаа дахин дахин хийсээр урагшаа удаан мөлхөөпд байна. Шууд”17 давхраа барьчих юмыг. Өөрөө хэлбэл бид нэг салбарт 50 жилийн юу хийсэн байх бол гэж цаад талаас нь харж нэг удаа нэг мөсөн хийх хэрэгтэй байна.Зөв хүнээ бэлдээд тэр хүндээ ямар технологи,техник сон

0  |  0
Top