Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, явган болон автомашинаар зорчиход саад учруулж буй газрын асуудлыг цэгцлэх ажлыг эрчимжүүлж байна. Үүний тулд олон нийтийн мэдээлэл чухал ач холбогдолтой юм.
Тодруулбал,
Иргэдийн мэдээллийг дараах гурван сувгаар авна.
Check my service аппликэйшнийг дээрх зурагны QR кодыг уншуулан татах бөгөөд мэдээлэл өгч, санал илгээхдээ нягтаршил сайтай зураг хавсаргах, байршлаа тодорхой тэмдэглэх шаардлагатай юм. Мөн илгээсэн мэдээллийнхээ шийдвэрлэж буй явцыг хянах боломжтой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Иргэнд тав тухтай, аюулгүй хотыг бий болгохын тулд иргэдийн оролцоо, мэдээлэл чухал ач холбогдолтой тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 1 )
Chingeltei duugert NIsdeg mashinii zamiin esreg tald yavgan humii zam deer Tuts bairluulsan ni uneheer zohisgui baigaa .Uuniig anhaaraldaa avaarai