ХУУРАЙШЛЫН УЛИРАЛ ЭХЭЛЖ БАЙНА ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС БОЛГООМЖИЛ
Жил бүрийн 3-6 дугаар сарын хооронд түймрийн эрсдэлтэй буюу ой хээрийн бүс нутгаар хуурайшлын зэргийг тодорхойлон гаргадаг.
Урьдчилан мэдээлэх хэлтээс боловсруулан гаргасан /2022.03.28/ зургаас харахад Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Булган, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсэг, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг түймрийн эрсдлийн зэрэг ДУНД түвшинд, Завханы өмнөд, Хөвсгөлийн төвийн хэсэг, Хэнтийн хойд, Улаанбаатар хот түймрийн эрсдэл БАГА түвшинд байгаа бол түймррийн ЭРСДЭЛГҮЙ түвшинд Увс, Хөвсгөлийн хойд, Завхан, Архангайн баруун хэсэг багтаж байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад /2020-2021/ өнөөдрийн байдлаар цасны зузаан харьцангуй их байна. Гэсэн хэдий ч ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )