ТАНИЛЦ: "Алтан чагнуур"-ын 16 эзэн

2022 оны 03 сарын 30

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

"Алтан чагнуур 2022"-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд Шилдэг эмчийг тодруулж нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж 16 эмч Алтан чагнуурын эзнээр тодорлоо.

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улсад эмчдээ талархах "Талархлын өдөр" болгон 10 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.


1. ДОТРЫН АНАГААХ УХААНЫ СУДЛАЛ  Б.Одончимэг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор

2. ХҮҮХЭД СУДЛАЛ  Д.Цэвэгсүрэн "Хүрээ амаржих газрын нярайн их эмч

3. МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛ  А.Цэнджав ЭХЭМҮТ-ийн Хүүхдийг мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор

4. ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ  Л.Долгоржав "Амгалан амаржих" газрын амбулаторийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч

5. ЭМНЭЛ ЗҮЙН ЭМГЭГ СУДЛАЛ, АНАТОМИЙН ЭМГЭГ СУДЛАЛ  Ш.Өнөржаргал УГТЭ-ийн лабораторийн тасгийн эрхлэгч

6. ДҮРС ОНОШИЛГОО СУДЛАЛ  Л.Түмэнжаргал ГССҮТ-ийн Дүрс оношилгооны эмч, АУ-ны магистр

7. МЭДРЭЛ СУДЛАЛ, СЭТГЭЦ СУДЛАЛ  В.Баярмаа СЭМҮТ-ийн дэд захирал

8. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ  Н.Отгон ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн их эмч

9. ХАВДАР СУДЛАЛ, АРЬС СУДЛАЛ  Г.Цогзол АӨСҮТ-ийн Поликилиникийн эрхлэгч

10. ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭЛ СУДЛАЛ  Б.Батбаяр Орхон аймгийн БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч

11. ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ  Ж.Уламсайхан УХТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч

12. НҮД СУДЛАЛ, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ, НҮҮР АМ СУДЛАЛ  Л.Бямбасүрэн УНТЭ-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч

13. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛ  С.Дэлгэрмаа УГТЭ-ийн Сэргээн засах төвийн эрхлэгч

14. СУМЫН ЭРҮҮЛ МЭНД  А.Батбаатар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга, Гэмтэл согог заслын их эмч

15. ӨРХИЙН АНАГААХ УХААН  Л.Одончимэг Сүхбаатар дүүргийн ӨЭМТ-ийн дарга , их эмч

16. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ  Ш.Агиймаа ЗӨСҮТ-ийн тархвар судлаач эмч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top