Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах сургалт үргэлжилж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах мэргэшүүлэх сургалт” хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтад Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагч, гал сөнөөгч амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын нийт 35 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилт, эрсдэлийн үнэлгээ хийх,  зааварчилгаа танилцуулах, хөдөлмөр хамгааллын хувцас болон хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалтын талаар мэдлэг, мэдээлэл олгох тус сургалт ирэх 04 дүгээр сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top