Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй олон жил ажилласан гурван алба хаагч тус бүрт иж бүрэн таван ханатай гэр гардуулан өглөө.
Өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажилласан Аврах ангийн Аврагч холбоочин, ахлах ахлагч Т.Уранзул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Г.Алтангэрэл нарыг өргөө цагаан гэртэй болголоо.
Энэхүү арга хэмжээг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаярын санаачлагаар түүний найз, нөхдийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, ажиллаж, амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд өнгөрсөн онд 26 алба хаагчдад буцалтгүй тусламж, тэтгэмж урамшуулалд 19.5 сая төгрөг, ахмад настанд дэмжлэг үзүүлэхэд 30.8 сая төгрөг, мөн Голомт банктай хамтран 0,6 хувийн зээлд 6 албан хаагчийг хамруулж орон сууцтай болгосон юм.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )