Багшийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн сургалт болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй "Ази, Номхон далайн бүс нутгийн цахим иргэний чадавх бэхжүүлэх" төслийн хүрээнд Багшийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн цогц чадамжийн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх удирдамж боловсруулах сургалтыг зохион байгуулж байна.

ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар нь Гишүүн орнуудын бодлогын алсын хараа, салбарын зорилт болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн мастер төлөвлөгөөтэй нь уялдуулан чадамжид суурилсан багш бэлтгэх сургалт, багш нарт шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны технологийн цогц чадамжийг тодорхойлж, боловсруулахад нь техникийн туслалцаа үзүүлж ажилладаг.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд ийнхүү мэдээлэл, харилцаа холбооны технологийн цогц чадамжийн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх зорилго, цар хүрээг тодорхойлох, үнэлгээний механизмыг боловсруулах, хэрэгжилтийн хянах арга барилын талаар ойлголтоо нэгтгэх, хэрэгжилтийн удирдамж боловсруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top