ДОРНОГОВЬ: Онцгой байдлын газрын ажил, мэргэжлийн аваргууд шалгарлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Ажил, мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 33, 17, 23 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын жолооч бүрэлдэхүүн оролцож,  дүрмийн шалгалт болон жолоодлогын ур чадвар, автомашины гэмтэл олох, усны эх үүсвэрээс сорох хоолойгоор ус соруулах зэрэг даалгаврыг гүйцэтгэн, шилдгүүдээ тодруулсан юм.

Нийлбэр дүнгээр Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Мижиддорж тэргүүлж, Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Буяндэлгэр,  мөн ангийн жолооч, ахлах ахлагч Э.Бат-Эрдэнэ нар удааллаа.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top