Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллан, манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Гавьяат цол, Төрийн дээд одон медаль гардууллаа.
- “Монгол Улсын Хүний гавьяат эмч”-цолоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрэх үе судлал, үе сэргээх төвийн ахлах ревматологич эмч, ахмад настан Дамдиндоржийн Энхтуяа
- “Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан”-цолоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалт судалгааны албаны зөвлөх, ахмад настан Гүрсэдийн Олзвой
- “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албаны дарга, ахмад настан Соднойгийн Өлзийсайхан
- “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Гранд мед эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Өлзийдэмбэрэлийн Энхжаргал, Хавдар судлалын үндэсний төвийн Эдийн засаг, төлөвлөлтийн албаны дарга Бямбаагийн Дэнсмаа
Засгын газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын Тэргүүний” ажилтан хүндэт тэмдгээр:
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн, Ерөнхий боловсролын сургуулийн их эмч Банзрагчийн Тунгалаг
- Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн бага эмч, ахмад настан Чойжхүүгийн Нарантуяа
- Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн эмнэлгийн алба, эрүүл мэндийн төвийн дарга Гомбосүрэнгийн Алтангэрэл
- Цэргийн төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгын их эмч Гэндэнсүрэнгийн Шижирбаатар
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн их эмч Очирбатын Зургаанжин
Эрүүл мэндийн яамны Жуух бичигээр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дүрс оношилгооны их эмч Бадамдоржийн Алимаа нарыг шагналаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эмч, эмнэлгийн ажилчиддаа болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.
Сэтгэгдэл ( 0 )