Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хариуцлагатай аялал жуулчлалд суралцах, байгалийн унаган төрх, цогцолбор газруудаар "VR" төхөөрөмж ашиглан аялах аялал "Ид шидийн орон"-оос эхэлсэн. Энэ аялал өнөөдөр нийслэлийн СХД-ийн Ерөнхий боловсролын 65-р сургуулиар үргэлжиллээ. Мөн "Ой мод гэж юу?" бид яагаад мод, ус, амьтан, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёстой тухай танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл өгөв. /2022.03.31/
Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам санаачлан олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Эх дэлхийгээ ирээдүйдээ өвлүүлье” нэг сарын аяныг эхлүүлээд буй.
Тун удахгүй нийслэлийн ерөнхий боловсролын бусад сургуулиудад очих болно.
Сэтгэгдэл ( 0 )