Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

2022 оны 04 сарын 01

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд мэргэжлийн ангийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ хийх журам зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Мэргэжил, аргазүйгээр хангаснаар дүүргийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдааг хангах, эрх зүйн зохицуулалтыг таниулах ач холбогдолтой бөгөөд  сургалтад дүүргийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 22 алба хаагч хамрагдлаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top