ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Монголын Гадаад хэргийн яаманд 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн нот ёсоор ОХУ-ын Засгийн газар тогтоол баталснаар 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж Монгол-Оросын хилийн авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдлээ.
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх боломжтой гэжээ.
Хил дээр PCR шинжилгээний хариуг англи хэл дээр бичигдсэн байхаар шаардаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )