Монгол улсын шинжлэх ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон Дотоод хэргийн их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр байгууллаа. Тус санамж бичгийн зорилго нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд модны үр, суулгац бэлтгэх, үрсэлгээ хийх хөрс боловсруулах, хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх ажилд хамтран оролцох, мөн Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нарыг бэлтгэл сургуулилт хийх нөхцөлөөр хангах, сонсогч болон албан хаагч нарт байгаль орчин ногоон байгууламжийн талаарх мэдлэг олгох сургалт хийх зэргээр үр дүнтэй хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )