Иргэний нийгмийн байгууллагуудын форумын уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр иргэний нийгмийн байгууллага чадавхжуулах зорилгоор Төрийн бус байгууллагуудын форумыг байгуулсан.

Энэ удаа 8 дахь удаагийн форумд 17 аймгийн 49 ТББ-ын төлөөлөл оролцож байгаа ба Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа ХНХЯ-наас  хүүхэд, гэр бүлийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top