Монгол Улсад архины хамааралтай хүний тоо дэлхийд хамгийн өндөр хувиар нэмэгджээ.
1990 онд Монгол Улсын хүн амын 2.36 хувь нь архинаас хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарч байжээ. Харин 2019 онд энэ тоо 4.44 хувь болж өссөн нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Шинжлэх ухаан, статистикийн мэдээллийн сайт болох “Our World in Data” сайтад нийтлэгдсэн дээрх судалгаа нь улс орнуудын архины хэрэглээ, донтох эмгэгийн үзүүлэлтүүдийг 1990 он болон 2019 оны хооронд харьцуулсан байна.
Монгол Улсын хувьд сүүлийн 29 жилийн хугацаанд 88 хувийн харьцангуй өсөлттэй гарсан бол хоёрт орсон Англи Улсад 53 хувь байгаа юм.
Тодруулбал, Англи Улс 1990 онд хүн амын 2.17 хувь нь архинаас хамааралтай байснаас 2019 онд 3.33 хувь болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Ташрамд дурдахад 1990 онд Казахстан улсад архинаас хамааралтай иргэдийн тоо нийт хүн амын 3.13 хувь байсан нь 2019 онд 3.75 хувь болж өөрчлөгдсөн бол Азербайжан улсад 2.44 хувиас 2.79 хувьд хүрсэн байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл ( 2 )
ЮМ ХИЙЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГҮЙ ХҮМҮҮС , АЖИЛ ХИЙСЭН БОЛООД Л АРХИА УУГААД Л БАЙЖ ДЭЭ
Mongol ulsiig arhiar hordyylsan gamshig oryylsan hvn bol yah aragyi.NATSAGIIN.BAGABANID ba TSENDIIN.NYAMDORJ 2 yahiin aragvi hahyyl avch arhinii vildeveriig ihesegsen uugshvvlsen gemte nvgeltengvvdiig barivchilj shiitegeh heregtei.Anhdagch ni HALTMAAGIIN.BATTYLAGA.SAHAL.ERDENEBILEG edgeer novoshnyydiig tsaatsalah heregtei.Ed naraas bolj Mongolchuud mash iheeree hohirson altam amaia aldatsagaaj bna.Hvvhedvvd uchirj ger bvlvvd salj hagtsaliin nylimas arilahgvi bna.Shiitegeh heregtei.