Гал унтраах автомашины жолооч нар сургалтад хамрагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Ховд аймгийн Онцгой байдлын газраас бүсийн төвийн Онцгой байдлын газруудын Гал унтраах автомашины жолооч нарын сургалтыг зохион байгууллаа.

Танхим, дадлага хосолсон тус сургалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын Онцгой байдлын газруудын 43 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид тусгайлан бэлтгэсэн талбайд автомашиныг тавиуланд байрлуулах, тавиулангаас орох гарах, автомашинаар гүвээ давах, буух, хажуугийн зогсоолд ухарч байрлуулах, туг сүлжих, 100 метрт зогсох, хатуу зөөлөн холбоогоор татах, гал унтраах үндсэн албаны автомашины хөөрөг ажиллуулах,туслах албаны автомашинд холболт хийх, усны эх үүсвэрээс ус соруулах дадлага сургуулийг хийлээ.

Эх сурвалж: Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top