НАМЗХ-ны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд холбооны залуучууд “Гэрэлтэх эхлэл” төслийг эхлүүлж, эмнэлгийн байгууллагуудад эмч, сувилагчдын өрөө тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд 400 гаруй амрах өрөөг тохижуулахаар зорин ажиллаж байна.
Энэ ажлын эхлэл болгож өнгөрсөн удаад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч, сувилагчдын амрах өрөөг тохижуулсан бол өчигдөр /2022.04.01/ НАМЗХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал сайд нарын II дугаар эмнэлэгт ажиллаж, амрах өрөөг нь хүлээлгэн өглөө.
Ташрамд хэлэхэд, НАМЗХ “Гэрэлтэх эхлэл” төслийн хүрээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн ажилчдын амралтын өрөөг тохижуулах юм. Тухайлбал, өнгөрсөн сард Баян-Өлгий, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт энэ төсөл амжилттай хэрэгжиж, эмнэлгийн ажилчдад амралтын өрөөг нь тохижуулан хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
МАРШАЛ ТАУН ГЭЭД ГҮЙГЭЭД БАЙДАГ ХӨГШИН, ЗАЛУУ 2 ОДОО БОЛИМООР ЮМ.