"Минж үржүүлэх, нутагшуулах төв"-тэй танилцлаа

2022 оны 04 сарын 04

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “People in need” ОУ-ын байгууллага, “Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийн оролцогчдын хамт Нийслэлийн байгаль орчны газрын "Минж үржүүлэх, нутагшуулах төв"-ийн үйл ажиллагаатай  /2022.04.02/ танилцлаа.

"Усны инженер-Минж"-ийн усны экосистемд үзүүлэх ач холбогдол, тоог нэмэгдүүлж үржүүлэх, нутагшуулах үйл явцын талаар  мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн.

Мөн  хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ус хэрхэн бохирдож байгаа,  усны нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх, "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын талаар чөлөөт ярилцлагыг хийсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top