Александр Вучич Сербийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Сербийн удирдагч Александр Вучич Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулсан талаараа мэдэгдлээ.

Тэрбээр сонгогчдын 59.8-60.1 хувийн саналыг авсан байна. Сербийн дэвшилтэт намаас мэдэгдсэнээр Александр Вучич улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хоёр дахь удаагаа ялалт байгуулсан анхны нэр дэвшигч болжээ.

Сербид Ерөнхийлөгчийн болон парламентын, хэд хэдэн мужийн орон нутгийн захиргааны сонгууль болж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top