Н.Учрал: Өргөн хэрэглээний барааны НӨАТ-ын буцаан олголтыг ДӨРВӨН ХУВЬ болгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

"Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо" /НАМЗХ/-ноос 25 жилийн ойн хүрээнд ээлжит бус Их хурлыг "Олон улсын хүүхдийн Найрамдал төв"-д "Шинэ үе-шинэ сэргэлт" уриан дор зохион байгуулсан.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн хэрэглээний бараа болох мах, сүү, талх гэх мэт бүтээгдэхүүний НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгон нэмэх хуулийн төсөл санаачлахаар төлөвлөж байгаа талаар хэлсэн юм.

Ингэхдээ "Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хоёр хувь. Бидний өдөр тутам хэрэглэдэг сүү, талх, гурил, будаа, мах, шатахуун зэрэг өргөн хэрэглээний бараанд дөрвөн хувь хүртэл нэмэх хуулийн төсөл санаачлахаар төлөвлөж байна. Энэ нь инфляц амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй өнөөгийн нөхцөлд зөв шийдэл гэж харж байна. Нүдээ олоогүй халамжийн оронд иргэдийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулсан зардалд ногдох хувийг буцаан олгоно.

Харин архи, тамхи зэрэг заавал шаардлагагүй бүтээгдэхүүнд буцаан олголтыг тэглэх нь зүйтэй. Холбооны гишүүдийн зүгээс хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Энэ санаачилгыг холбооны дэргэдэх Нийгмийн ардчилал академи, бодлогын институт, залуу хуульчдын клубийн тусламжтай гүйцэтгэнэ" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(192.82.85.69) 2022 оны 04 сарын 04

Сүү талх будаа мах гурил . Яг энэ төрлийн хүнсний бараанд НӨАТ өгдөггүй шүү дээ. Өдөр дутмын хэрэглээ тэр тусмаа мах сүү зардаг мухлаг махны дэлгүүр хэзээ хаана НӨАТ гаргаж өгч байнаа. Амьдралд орж байж юм ярих хэрэгтэй шдээ.Яана даа яана.

0  |  0
Top