“Хэзээ нэмэгдчихэв ээ, ямар үнэтэй юм бэ” гэж хүн бүр дуу алдана. Сарын цалин буусан ч зээлээ төлөөд хүнсээ авах хэдэн төгрөгтэй л үлдэнэ. Нэг өрөө байрны сарын түрээс гар дээр авч байгаа сарын цалинтай тэнцэж байна. Энэ мэт монголчууд үнийн өсөлтөд дарлуулж, туйлдаж байна. Уг нь 70 сая малтай, уул уурхайн баялагтай, гуравхан сая хүн амтай тусгаар тогтносон улс юмсан...
Сүхбаатарын талбай эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарладаг ард түмний индэр болсон гэхэд хилсдэхгүй болсон. Өдөр бүр л хэн нэгэн гомдлоо хэлж, үзэл бодлоо илэрхийлэн лоозон барьж зогсоно.
Энэ удаа төв талбай үнийн өсөлтийг дийлэхээ больж, аргаа барсан иргэдийн индэр боллоо. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөрт нэг удаа бус хэд хэдэн удаа нэмэгдэж байна хэмээн ярих иргэд талбайд сандалтай суулт зарласан юм. Энд ирсэн залуус бүгд л хөдөлмөр эрхэлж, цалин авдаг ч үнийн өсөлтөд "дийлдэж" байгаа тухайгаа ярьж байлаа.
"ЦААШИД ЯАЖ АМЬДАРНА ДАА"
-Би гурван хүүхэдтэй. Бага маань одоо 10 сартай. Хүүхдээ аав, ээждээ харуулаад хувиараа жижиг бизнес эрхэлдэг юм. Үндэсний хувцасны үйлдвэр. Уг нь өнөөдөр даваа гараг болохоор ажлаа хийж байсан юм. Гэхдээ барааны үнэ хэтэрхий өсөж байгаа санагдаад ажлаа орхиод, хаалгаа саваад гараад ирлээ. Арай хэтэрч байна шүү дээ. Өчигдөр хоёр улаан лооль авах гэтэл 7000 төгрөг гэсэн. Заавал нарийн ногоо авах албагүй л дээ. Гэхдээ арай л үнэтэй байна.
Манай үйлдвэр хувцас оёх түүхий эд, материалаа гаднаас авдаг юм. Гэхдээ юанийн өсөлт, хилийн гацаанаас болоод татан авалт хийлгүй удаж байна. Үнэндээ өндөр үнээр бараа татаж авах мөнгө алга. Авлаа ч гэсэн ашиг олохын тулд хэдэн төгрөг нэмж худалдаалах хэрэгтэй болно. Үнийн өсөлт амьдралд хэрхэн нөлөөлж байгааг маш их мэдэрч байгаа болохоор үнэндээ үнэтэй бараа хүнд зарж чадахгүй. Тийм болохоор одоохондоо хуучин байсан материалаараа болгож байна.
Манай гэр бүл гурван сая төгрөгийн зээлтэй. Орон сууцны зээл, ажлын байрны зээл нийлээд гурван сая гаруй болдог юм. Энүүхэндээ гэхэд амьдрахад хэцүү л байна. Цаашид яаж амьдарна даа...
"УГ НЬ БИ МОНГОЛДОО АМЬДАРМААР БАЙНА"
-Намайг Г.Тэмүүжин гэдэг. Би МУИС-ийн төгсөх ангийн оюутан. Урлаг судлалын чиглэлээр суралцдаг юм. Одоо 21 настай. Би эрх чөлөөтэй, хүссэнээ хийж амьдрахыг хүсдэг болохоор мэргэжлээрээ ажиллахгүй гэж боддог.
Уг нь би гадагшаа явмааргүй байна. Монголдоо л амьдармаар байна. Гэтэл энд амьдрахад ирээдүй үнэхээр бүрхэг санагдаж байгаа. Сургуулиа төгсөөд юу хийж амьдрахаа мэдэхгүй байна. Одоогийн төрийн албан хаагчийн цалингаар бол амьдарч чадахгүй.
Нэг өрөө байрны сарын түрээс нь 800 мянган төгрөг. Харин сарын дундаж цалин 1,3 сая төгрөг гэсэн хэрнээ нийгмийн даатгал төлөөд шимтгэлд төлөөд 900 орчим мянган төгрөг гар дээр авна. Сарын түрээсээ төлөөд үлдсэн 100 мянган төгрөгөөр нь яаж амьдрах юм бэ. Тийм болохоор залуучууд бид өөрсдөө энэ нийгэмд амьдарна гэдгээ ухамсарлаад одооноос бага багаар өөрчлөх хэрэгтэй.
Импортын барааны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэдэг, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөж байгаад хамгийн их гайхаж байна. Сүү, талх, махаар л хүмүүс амьдарч байгаа. Гэтэл энэ бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөөд байна. Уг нь Монгол Улс 80 сая малтай. Гэтэл мах, сүүний үнэ нэмэгдээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна.
Миний бодлоор залуучууд гадагшаа явах нь зөв. Гэхдээ сурч, боловсроод эргээд эх орондоо ирэх ёстой. Одоо гадаад улс руу явж байгаа залуучуудын ихэнх нь ажиллах гэж явж байгаа байх. Эргэж ирэхгүйгээр тэндээ амьдрах бодолтой. Энэ бол маш буруу.
10 НАСТАЙ ХҮҮ ХҮРТЭЛ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ГАЙХАЖ БАЙНА
Хичээлийнхээ завсарлагаанаар биеийн чилээгээ гаргаж, сэргэхийн тулд ганцхан чихэр авч иддэг тавдугаар ангийн сурагч хүү нэг өдөр багшаасаа ингэж асуусан талаар ... Ахлах сургуулийн багш ярив.
Сурагч: Багш аа, юмны үнэ яагаад өсдөг юм бол?
Багш: Яасан миний хүү?
Сурагч: Би энэ туулайтай чихрийг өдөр болгон авч иддэг юм. Хажуугийн дэлгүүрт өчигдөр 1500 гэж байсан. Өнөөдөр 2400 болчихож. Үнээ андуурчихлаа гээд худалдагч эгчээс дахин дахин асуусан гэж ярьсан гэнэ.
Амьдралын утга учрыг дөнгөж ойлгох гэж яваа бяцхан хүү хүртэл үнийн өсөлтийг гайхаж, учрыг нь ойлгохын тулд санаагаа чилээж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
zuv shu naad muu shunaltai huvaa bodson hudalch hulgaich erhem hudalch uls.n ih hurliin darga nariig davraaj bolohgui Mgl ard tumen min uurdiinhu tuluu jagsaj davarthan nuhdiig ajilaa amlasandaa hurehgui bol jagsah zuv Mgl zaluu chuud yagaad jagsahgui bgaan yum zuv shu
zuv shu naad muu shunaltai huvaa bodson hudalch hulgaich erhem hudalch uls.n ih hurliin darga nariig davraaj bolohgui Mgl ard tumen min uurdiinhu tuluu jagsaj davarthan nuhdiig ajilaa amlasandaa hurehgui bol jagsah zuv Mgl zaluu chuud yagaad jagsahgui bgaan yum zuv shu
Хүрэлсүх л зайлж байж үйлдвэр цахилгаан станц баригдаж ард түмэн ажлын байртай болно