"Зохицуулалт хийхгүй бол шатахуун 1000 төгрөгөөр нэмэгдэнэ"

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Засгийн газраас өнөөдөр /2022.04.05/ мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар оролцож байна. Тэд өнөөдөр УИХ-д өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн талаар мэдээллийг өгч байна. 

ШУУД ҮЗЭХ!
 


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр зохицуулалт хийхгүй бол шатахуун 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байна. Тиймээс 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдлийг аль болох зохцуулахаар ажиллаж байна. Зарим тохиолдол үнийн асуудал зэрэг дээр гэрээ, хэлэлцээр хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг үүсвэрээс авдаггүй болох шаардлагатай. Газрын тосны үйлдвэрээ зайлшгүй барих шаардлага үүсч байна. Тиймээс шатахуун, эрчим хүчний хувьд шууд хоёр хөршөөсөө хамааралтай байгаа шүү дээ. Гэхдээ аль болох үүнийг багасгах бодлого барих л шаардлагатай" гэх мэдээллийг өглөө. 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ! 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
13(183.177.100.4) 2022 оны 04 сарын 05

Ер нь бол ганцхан манайд өсөөд байгаа биш дэлхий нийтээрээ үнийн өсөлтөнд өртөж байна.

0  |  0
aaaaa(43.228.130.224) 2022 оны 04 сарын 05

nemee hugshin zaluugui ajil khiii

0  |  0
**(202.9.40.106) 2022 оны 04 сарын 05

Украинд сайн тусла. Тэгээд мэдрэ.

0  |  0
ЙЫ(202.179.15.114) 2022 оны 04 сарын 05

сануулж байгаа д л нэмэх нь дээ\n

1  |  0
Top