“Марш тактик тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээн боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

ДХИС-ийн аварга шалгаруулах “Марш тактик тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд Онцгой байдлын сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тус бүр гутгаар байр эзэллээ.

Тэмцээнд сонсогчдын эрэгтэй, эмэгтэй нийт 13 баг оролцож, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын дасгал, норматив, галын бэлтгэлийн норматив, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив болон хээрийн сургалт дадлагын төвд ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Онцгой байдлын сургуулийн эрэгтэй сонсогчдын баг 2013 онд гутгаар байрт мөн шалгарсан амжилтыг үзүүлж байсан гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАЙЛЖ УНСАНГҮЙ(124.158.65.38) 2022 оны 04 сарын 05

Онцгой байдлын сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тус бүр гутгаар байр эзэллээ.

0  |  0
Top