"Хэрэглээгээ багасгаад ч үнийн өсөлтийг ДИЙЛЭХГҮЙ байна"

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Иргэн Х.Энхтуул "Номин" худалдааны төвөөс сүү, талх, гадил, алим гэх мэт бүтээгдэхүүнийг худалдан авчээ. Хоёр өдөр хэрэглэхээр тооцоолж авсан дараах бүтээгдэхүүн нь 61,500 төгрөг болсон байна. Гэхдээ эдгээр долоон нэр төрлийн бүтээгдэхүүн нь ердөө өглөөний цай, хөнгөн зууш бэлдэх төдий л хүнс. 

Энэхүү худалдан авалтыг хийхдээ тэрбээр маш их гайхаж, хэрэглээгээ танасан ч үнийн өсөлтийг дийлэхгүй байгаа талаараа хэлсэн юм. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Х.Энхтуулын хувьд хувиараа бизнес эрхэлдэг. Цар тахлын улмаас бизнес нь бүрэн зогссон ч одоо сэргэж эхэлж байгаа. Түүний сандалтай суултад нэгдэж, төв талбайд суусан шалтгаан нь үнийн өсөлтийг хянаж, хүүхдэд өсөхөд эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийг хүсэж байгаа аж. 

Энэ талаараа тэрбээр "Өглөөний цай, хөнгөн зууш бэлтгэхэд орох хүнсээ "Номин" худалдааны төвөөс авсан юм. Хоёр хоногийн өглөөний цайнд орох хүнс нийлээд 61,593 төгрөг болж байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг харахад дотооддоо үйлдвэрлэдэг нь маш цөөхөн. Бараг сүү л байна. Гэхдээ энэ сүүний савлагаанд орох түүхий эдийг мөн л импортоор авдаг.

Бүх бараа, бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30-40 хувь өссөн байна. Зарим бараа олдохгүй, хомстол үүсэж байна. Хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл маань ч олдохоо больсон. Улс орон ийм байдалд хүрсэнд шат шатандаа л асуудал байгаа гэж бодож байна. 

Хэд хоногийн өмнө нэг УИХ-ын гишүүн "Иргэд хэрэглээгээ танаж, багасгах хэрэгтэй" гэж хэлсэн. Бид хэрэглээгээ багасгаад ч үнийн өсөлтийг дийлэхгүй байна. 

Ихэнх залуус гадаадад амьдрахыг л хүсдэг болж. Өмнө нь би эх орондоо л ажиллаж, амьдарна гэж боддог байлаа. Одоо бол хүүхдийнхээ ирээдүйг бодож, боломж л олдвол гадагшаа явахыг хүсэж байна" хэмээн ярьсан юм.  

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(103.57.92.27) 2022 оны 04 сарын 06

Гадил мадил энэ тэрийн юм идэхээ жаахан азначихвал амьдраад байх байлгүй дээ.

0  |  0
bullshit(59.153.112.110) 2022 оны 04 сарын 06

худлаа сүржигнээд

0  |  1
zochin(106.154.128.185) 2022 оны 04 сарын 06

ard tumen min zuv shu ter tusmaa zaluuch.d uurdiinhu tuluu tentheh heregtei naad darga nar.g bitgii tolgoi Deere garga uls.n ih hurliin darga bolhooso umnu ard tumen bi uhen hatan ajil gej hudlaa helj erhem suudald suuh.r ard tumen martaj harahgui yavdag nuhud haachsan be⁉️ ard tumen huchtei shu Mgl ard tumen zovoh yaduu amdrah estoi zaluuch.d eh orondoo hunii erhee edelj setgel hangaluun amdraasai amjilt

1  |  0
Top