отыг бий болгох боломж бий. Төрийн байгууллагын уялдаа холбоо маш чухал. Хүнд суртлыг багасгах, авлигыг бууруулах үндсэн хүчин зүйл нь цахим шилжилт. Цахим шилжилтийг хийхийн тулд УБЕГ-ын платформтой холболт хийж, шуурхай зохион байгуулалт хийнэ. Автомашины бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын бүртгэлийн хувьд Улаанбаатар хотод хүндрэлтэй байгаа. Үүнийг эрх зүйн хувьд шийдэх ёстой. Нөгөөтээгүүр бүртгэлийг хот хариуцдаггүй, өөр газар, яаманд харьяалагддаг. Бүртгэл, татвар хоёр салшгүй холбоотой байх ёстой. Дээрээс нь Улаанбаатар хот газрын асуудлаа шийдэж, үнэлгээ, татвараа тогтоож чадахгүй байгаа. Иргэдэд нээлттэй бирж болоод явъя гэхээр бас л эрх зүйн хувьд яамд болоод дээд шатны байгууллага нь салгаад аваад явчихдаг. Энэ бүхэн эргээд нийслэлийг хөрөнгийн чадваргүй, хөгжиж дэвжихгүй байгаа үндэс нь болчихоод байгаа юм шүү. Төсвийн хараат байдлаар их хотын амьдралыг авч явахгүй гэдэг нь нотлогдоод байгаа. Бүртгэлтэй байж ухаалаг зохицуулалтыг хийнэ” хэмээлээ.
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Улсын бүртгэлийн байгууллага бол Монгол Улсын хамгийн томоохон хэмжээний мэдээллийн санг бүрдүүлдэг, хадгалдаг, хамгаалдаг, боловсруулдаг, түгээж тараадаг байгууллага. Манайд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, архивын гэсэн 42 төрлийн томоохон систем ажиллаж байна. УБЕГ-аас одоогоор 70 гаруй төрлийн лавлагаа өгч буй бол “E Mongolia” системд 50 төрлийн үйлчилгээг оруулсан нь улсын бүртгэгчийн ачааллыг хөнгөлж, тэднийг орлох хэмжээнд хүрсэн сайн үйлчилгээ болж чадсан. Хурууны хээ, QR код уншуулаад шаардлагатай мэдээллийг авч болохын дээр цаашид бүх иргэнийг тоон гарын үсэгтэй болгоно” гэсэн юм.
Татвар бол бүртгэл, мэдээлэл дээр тулгуурладаг гэдэгтэй бүртгэлийн байгууллагын дарга санал нэг байлаа. Тиймээс ч бүртгэлийг төгөлдөр болгоход анхаарч байгаа аж. Хуучин үл хөдлөх хөрөнгө, газар хоёрыг тус тусад нь бүртгүүлж, тусдаа мэдээллийн сан үүсгэж байсан бол одоо нэгтгэж нэг бүртгэлд багтаажээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдийн өөрсдийн мэдүүлснээр үнэлж буй нь зохимжтой биш гэдгийг мөн өгүүлж байсан юм.
УБЕГ-аас энэ жилээс төрийн үйлчилгээний шинэ төрлийн киоск машин нэвтрүүлж буй бөгөөд Чингэлтэй дүүрэг болон хоёр аймагт туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Уг машин нь 18 төрлийн лавлагаа буюу иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээг төлбөртэй болон төлбөргүйгээр авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм байна. Цаашид Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд дөрвийг, дүүргүүдэд хоёрыг нэмж байршуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 1 )
И- мэйл явуулж мэдэхгүй мангар бөх цахим хөгжил ярьлаа юу. Авилгалыг цахимаар арилгана гэж байхгүй. Комьютерийн цаана нөгөө авилгалчин сууж л байдаг байхгүй юу. Тэгээд л авилглаа нэхээд өгөхгүй бол бизнесийг цахимаар гацаана.