БОАЖЯ: Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэллээ

2022 оны 04 сарын 06

"Туул голын сав газрын захиргаа"-ны даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд өнгөрсөн хугацаанд ажилласан.

Орон нутаг болон нийслэлд биечлэн ажилласан гол зорилго нь бодит байдлыг мэдэх түүнээс улбаалан авах арга хэмжээг зааварчлах, шийдлүүд гарган ажиллахад чиглэж байв. Энэ хугацаанд зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж буйгаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2022.04.06/ мэдэгдлээ.

Мөн цаашид байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөнд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.65.242) 2022 оны 04 сарын 07

Зайсангийн ам дархан цаазат уулынхаа бүсэд одоо багтаж байна уу.Хэдийд хэн/Барсболд/дархан цаазтай газрыг орон сууцны хороолол болгов,хэн ухахыг зөвшөөрөв,энгийн иргэд байнгын оршин суугчдын хашаа гэрийг трактороор түрж нураагаад тэвшинд ачаалж байгааг заргтаар үзүүлсэн билээ.Шалтгаан нь дархан цаазтай газар айл байж болохгүй гэсэн.Тэгээд өнөөдөр ямар байдалд байгааг харуулах,шалгалтыг цагдаа,тагнуул,цэргийн тусламжтай гүйцэтгэх хэрэгтэй.Эс тэгвээс харуулуд нь хэнийгч оруулдаггүй буу гаргадаг,буудах эрхтэй гэж цагдаагийн газрын бичиг үзүүлдэг.Тэнд ёсөн жорын баячуул,арабууд,хятдууд,солнгос,вье

0  |  0
Top