Б.Мөнхбаатар: Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулснаас болж орон сууцны үнэ өсөж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Барилгын материалын үнийн өсөлт болон цаашид хэрэгжих барилгын төсөлд хэрхэн анхаарч байгаа талаарх асуултад тэрбээр дараах хариултыг өгсөн юм.

Ингэхдээ "Өнөөдрийн нөхцөлд ипотекийн зээлд асуудал үүсэж эхэлж байна. 

2021 онд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зургаан хувийн хүүтэй болгож, зээлийн санг өргөтгөж хүнд хэцүү байсан ч барилгын салбарт 1,9 их наяд төгрөгийг оруулсан. Үүний үр дүнд 13,295 өрх орон байртай болсон байна.

Гэхдээ өнөөдөр ипотекийн зээлийн асуудлаас хүндрэл бий болж эхэлсэн. Тодруулбал, 2020 оноос хойш ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Үүнээс болж сан бүрдэх асуудалд хүндрэл учирч, хувийн хэвшлийн барьж борлуулах байрнуудад үнийн өсөлт гарч ирж байна.

Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдлыг бүгд л ойлгож байгаа. Өнөөдөр УИХ-аар мах, гурил, эм тариа гэх мэт асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэж байна. 

Өнгөрсөн намраас эхэлж ОХУ-аас барилгын арматурыг татан авсан. Монгол Улсад жилд 300 мянган тонн арматурын хэрэгцээ байдаг. Үүнээс 100 гаруй мянган тонн арматурыг оруулж ирсэн. Мөн 50 мянган тонн арматур замдаа явж байгаа. Оросоос импортоор арматур оруулж ирдэг 7,8 компанийг бид бодлогоор дэмжиж ажиллаж байна. Дотоодын компаниудын хэлж байгаа асуудал нь валютын хомстлоос үүдэн мөнгө шилжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар хэлж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ireedui(202.9.46.141) 2022 оны 04 сарын 07

ene udahgui buuh baihaa.medeh yum alga

0  |  0
Zochin(202.21.108.198) 2022 оны 04 сарын 07

Харин ч буурна биздээ. Худалдан авах хүнгүй болоод үнэ буурдаг, зээл олгонгуут байрны үнэ өсдөг гэдгийг бүгд мэднэ

1  |  0
Top